Япон улс төрөлт буурч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ хууль гаргана
Анд нөхдийн мэдээ
2023-06-14
Японы Засгийн газар гурваас доош насны хүүхэдтэй ажилчдад гэрээсээ ажиллах боломж олгохыг хуульчлахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд төрөлтийн нийт хувь 1.26 болж, урьд өмнө байгаагүй хамгийн доод түвшинд хүрч буурч байгаа энэ үед Засгийн газар ажил хөдөлмөр, хүүхэд хүмүүжлийн тэнцвэрт байдлыг хангах орчныг бүрдүүлэхийн тулд тогтолцоог эрс шинэчлэх бодлого баримталж байгаа аж. Мөн хүүхдүүдээ бага сургуульд орох хүртэл илүү цагаар ажиллахаас чөлөөлдөг болгож хуульчлах ажээ. Энэ хүрээнд Эрүүл мэнд, хөдөлмөр, хамгааллын яамнаас “Хүүхэд харах, асрах тухай хууль”-ийг шинэчлэн батлах ажлыг зохион байгуулж, парламентын ээлжит чуулганд өргөн барихаар болсон байна. Уг хуулийн төсөлд тусгаснаар компани, байгууллагууд ажлын цагийг багасгах, уян хатан цагаар ажиллах, зайнаас ажиллах гэх мэт сонголтуудаас хоёр ба түүнээс дээш хувилбарыг сонгож, ажилтнууддаа санал болгох ёстой ажээ. Түүнчлэн хүүхэд асрах чөлөөний хугацааг “Бага ангид элсэх хүртэл” байсныг “Бага сургуулийн гуравдугаар анги хүртэл” болгон сунгахаар болсон байна. Ерөнхий сайд Фүмио Кишида төрөлт багасаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд жил бүр 3.5 их наяд иен зарцуулахаа мөн мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.