"Ford" цахилгаан автомашины дээвэрт нөөц батерей суурилуулах патент авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-14
"Ford Motor" компани автомашины дээвэрт нөөц батерей суурилуулах нэгэн сонирхолтой патентыг бүртгүүлжээ. "Ford"-ын төсөөлж буйгаар нөөц батерей нь ямар ч машины дээвэрт суурилуулж болохоос гадна өөрөө салгаж, залгах боломжтой гэнэ. Уг патентад ашигласан цэнэглэгч нь "Tesla"-ийн NACS оролт биш харин CCS (Combined Charging System) гэжээ. Гэхдээ "Ford" саяхан "Tesla"-тай түншлэл байгуулж, ирээдүйд худалдан авагчид нь "Tesla"-гийн сүпер цэнэглэгч төхөөрөмжийг ашиглах боломжтой болно гэж мэдэгдээд байгаа билээ. Энэхүү шинэ тохиргоо нь тээврийн хэрэгслийн шаланд суурилуулсан стандарт батерей, дээвэр дээр байрлуулсан нэмэлт нөөц төхөөрөмж гэсэн хоёр хэсэгтэй гэнэ. Холын замд гарахад санаа зоволтгүй, хүрэх газраа очтол тус нөөц батерейг ашиглах боломжтой ажээ. "Ford" энэ тохиргоог бүрэн болон хагас цахилгаан тохиргоотой машинд ашиглах боломжтойг хэлсэн ба угсралт нь агаарын солилцоог сайтар хангаж, сэрүүн байлгахаар тохируулжээ. Мөн Bluetooth-ээр холбох боломжтой тул хэрэглэгчид тээврийн хэрэгслийнхээ дотроос цэнэглэлтийг хянах боломжтой юм. Сонирхуулахад, үйлчлүүлэгчид өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн энэ төхөөрөмжийг түрээслэх эсвэл түрээслүүлэх боломжтой бөгөөд заавал худалдаж авах шаардлагагүй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.