images

НАТО түүхэн дэх хамгийн том агаарын цэргийн сургуулилтаа эхлүүллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-14


     НАТО байгуулагдсанаасаа хойш өчигдөр анх удаа хамгийн том хамтарсан агаарын сургуулилтаа Германд эхлүүллээ. Сүүлийн үед Украины арми сөрөг довтолгоо амжилттай хийж байгаа энэ цаг үед НАТО-гийн гишүүн орнуудын эв нэгдлийг Орост үзүүлэх гэсэн алхам гэж шинжээчид үүнийг тайлбарлаж байна. Тодруулбал, НАТО-гийн 25 орон болон Япон, Швед зэрэг түнш орнууд оролцсон "Air Defender 23" агаарын сургуулилт Германд эхэлсэн нь энэ юм. Энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилт нь НАТО-гийн түүхэнд хамгийн том нь бөгөөд 10 мянган цэрэг, 250 цэргийн нисэх онгоц оролцож байна. Сургуулилтын зорилго нь НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт халдлага болох үед нисгэгчгүй онгоц болон далавчит пуужингийн довтолгооны эсрэг хамтын ажиллагаа, байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэх явдал ажээ. Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус “Энэхүү сургуулилалтын зорилго нь НАТО болон Германы арми бидний аюулгүй байдал, эрх чөлөөнд заналхийлж буй хүмүүсийн эсрэг өөрсдийгөө хамгаалахад бэлэн байгааг харуулах явдал юм” гэж мэдэгдэв. АНУ-аас ХБНГУ-д суугаа Элчин сайд Эми Гуттманн “Энэхүү сургуулилалтын зорилго нь Орост дохио өгөх явдал. Бид бас холбоотны хүчний авхаалж самбаа, шуурхай байдлыг нотлон харуулна” гэжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард оросууд Украин руу цөмрөн орсноор тус байгууллагад ихээхэн өөрчлөлт гарсан юм. Украины дайн эхэлсний дараахан Финлянд, Швед улсууд гишүүнчлэлийн хүсэлтээ гаргаж, байнгын төвийг сахисан улс Швейцар НАТО-той хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаагаа зарласнаар НАТО-гийн Европ дахь оролцоо урьд өмнөхөөсөө илүү нэмэгдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.