Хайртай бүсгүйгээ 24 жилийн турш автобусны буудал дээр хүлээж буй турк эр
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Хар тэнгисийн өмнөд эрэг дагуу орших Туркийн Синоф хотод амьдардаг Эжевит Өкүзжу гэдэг эр 24 жилийн турш дурлалт бүсгүйгээ эргэж ирнэ хэмээн автобусны буудал дээр харуулдан хүлээж суугаа гэнэ. "Дурласан Эжевит" гэдэг хочтой болсон тэр залуу мөрөөдлийн эмэгтэйтэйгээ яг тэр автобусны буудал дээр анх танилцжээ. Тэд хайр сэтгэлийн холбоотой болж үерхэж нөхөрлөж байсан ч залуу өвчний улмаас хараагүй болсноор олон эмчилгээ хийлгээд огт нэмэр болоогүй тул бүсгүй түүнийг орхин Истанбул яваад эргэж ирээгүй гэнэ. Хэдий тийм ч залуу хайртай эмэгтэйгээ өөр дээр нь ирнэ гэдэгт итгэж, анх уулзсан автобусны буудал дээрээ хүлээдэг ажээ. Тэрбээр ахаасаа өөр харж хандах гэр бүлгүй бөгөөд газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон иргэдийн амьдарч буй чингэлэгт аж төрж байгаа гэнэ. Одоо түүний сууж буй автобусны буудлыг хүмүүс “Дурласан Эжевитийн автобусны буудал” гэдгээр нь сайн мэдэх болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.