Хятад залуус хуримлахаа больсон шалтгаан юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Хятадад 2022 онд 6.83 сая хос гэрлэлтээ батлуулсан нь 1986 оноос хойшх хамгийн цөөн гэрлэлт бүртгэгдсэн жил болжээ. Энэ нь 2021 онд 7.63 сая хос гэрлэлтээ батлуулж байснаас даруй 803 мянгаар буюу 10.5 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Үүнд хүйсийн тэнцвэргүй харьцаа, залуу үеийнхний гэрлэлтийн тухай ойлголт өөрчлөгдсөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, гэрлэлтийн насны хүн амын дунд эмэгтэйчүүдээс эрчүүд олон байгаа бөгөөд 20-40 насны эмэгтэйчүүдээс эрчүүд нь 17.52 саяар илүү гэнэ. Мөн гэрлэлтийн нас 2010 оноос хойш даруй 3-4 насаар хойшилжээ. Тухайн үед эрэгтэйчүүд дунджаар 25.75 настайдаа анх гэрлэж байсан бол 2020 онд 29.38 болсон байна. Харин эмэгтэйчүүд дунджаар 24 насандаа гэрлэдэг байсан бол одоо 27.95 настайдаа гэрлэх болжээ. Ерөнхийдөө 2014 оноос хойш тус улсад гэрлэлт огцом буурч байгаа бөгөөд 2019 оноос арван саяас доош орж өнөөгийн байдалд хүрчээ. 2020 оны хүн амын тооллогоор Хятадад 1980-аад онд төрсөн 215, 1990-ээд онд төрсөн 178, 2000-аад онд төрсөн 155 сая иргэн байгаа гэнэ. Гэвч залуусын дунд гэрлэхгүй, хүүхэдтэй болохгүй байхыг илүүд үзэх хандлага дэлгэрсэн нь ийм үр дүнд хүргэжээ. Нөгөө талаас хуримлахын тулд гэр оронтой болох, бэрийн талынханд бэлэг сэлт бэлдэх зэргээр гэрлэлтийн зардал өндөр байгаа нь нөлөөлөх болсон гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.