Гадаадын иргэн, харьяатын газрын 15 ажилтан Солонгос улсад сургалтад хамрагдана
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Өмнөд Солонгосын Цагаачлалын бодлогын хүрээлэнгээс Монголын Гадаадын иргэн, харьяатын газрын 15 ажилтанд тус улсын цахим хөгжлийн туршлага, технологийн талаарх сургалт явуулахаар болсон байна. Энэхүү сургалт нь БНСУ-ын хөгжлийн явцад хуримтлуулсан туршлага хуваалцах, хөгжиж буй орнуудын төрийн байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (KOICA) дэлхийн сургалтын төслийн нэг хэсэг ажээ. Мөн тус хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм байна. Сургалтаас гадна тэдгээр ажилтнууд Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын цагаачлалын алба, Сөүл хотын цагаачлалын алба гэх мэт газруудаар зочилж хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаа, автоматжуулалт, мэдээллийн дүн шинжилгээ зэрэгт суралцаж туршлага судална. Солонгосын Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн захирал Сон Хон Ки “Энэхүү сургалт нь Монголын төрийн албан хаагчдын захиргааны үйлчилгээний чадавхыг дээшлүүлэх, хилийн хяналтын системтэй нэгдсэн, дэвшилтэт тогтолцоог бий болгоход тусална гэж найдаж байна” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.