Туркийн Төв банкны захирлаар 44 настай бүсгүй томилогдов
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган саяхан 44 настай Хафиз Гайе Эржан хэмээх бүсгүйг Төв банкны шинэ ерөнхийлөгчөөр томилсон байна. Ерөнхийлөгч Эрдоган Сангийн сайдаас эхлээд Төв банкны ерөнхийлөгч хүртэл зах зээлд ээлтэй хүмүүсийг томилсноор дэлхийн зах зээл дээр "урвуу" гэж үнэлэгдээд байсан Туркийн эдийн засгийн бодлого хэвийн болох төлөвтэй байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байна. Тухайлбал саяхан Сангийн сайдаар томилогдсон Шадар сайд асан Мехмет Симшек нь Английн Лондон дахь “Merrill Lynch” үнэт цаасны компанид ажиллаж байсан туршлагатай банкир юм. Төв банкны шинэ ерөнхийлөгч Х.Эркан нь Истанбул хотод төрсөн бөгөөд Туркийн Богазийн их сургуульд аж үйлдвэрийн инженер мэргэжлээр суралцжээ. Дараа нь Харвардын Бизнесийн сургуулийн ахисан түвшний менежментийн хөтөлбөрийг дүүргэж, улмаар Принстоны их сургуульд санхүүгийн инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Дараа нь тэрбээр АНУ-ын “Голдман Сакс” банкинд 10 орчим жил ажиллаж, улмаар 2021 оноос Сан Францискод төвтэй “First Republic” банкны гүйцэтгэх захирлаар ажиллажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.