Ф.Кишида: Хятад улс Украиныг цөмийн довтолгооноос хамгаалах амлалттай
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
Японы ерөнхий сайд Фүмио Кишида парламентынхаа доод танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр Украин улс цөмийн дайралтад өртвөл Хятад улс хамгаалах үүрэг хүлээсэн талаар онцлон дурджээ. Түүний хэлснээр тус хоёр улс 2013 онд гэрээ байгуулснаар Украин улс Хятадын цөмийн хамгаалалтад багтах болсон байна. “Тухайн үед гаргасан хамтарсан мэдэгдэлд зааснаар бол Украин улс цөмийн довтолгоонд, эсхүл цөмийн зэвсэг хэрэглэн довтлох заналхийлэлд өртвөл Хятад улс аюулгүй байдлын баталгаа олгохоо зөвшөөрсөн” хэмээн Ф.Кишида хэлжээ. Үүний өмнөхөн тэрбээр Япон улс Украинд туслахад бэлэн байгааг нотолсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.