Жорж Сорос бага хүүдээ 25 тэрбум долларын хөрөнгөө даатгав
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
Өдгөө 92 настай Жорж Сорос 37 настай хүү Александр Соростоо групп компанийнхаа 25 тэрбум долларын хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгож буйгаа зарлав. Ж.Сорос 6.7 тэрбум долларын хувийн хөрөнгөөрөө “Forbes" сэтгүүлээс зарласан дэлхийн 400 баяны 365 дугаарт жагсаж буй бөгөөд АНУ-ын Ардчилсан намын гол хандивлагч юм. Тэрбээр 2017 онд дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг “Нээлттэй нийгэмлэг форум”-даа нийт групп компанийн хөрөнгийн 18 тэрбум долларыг шилжүүлсэн бөгөөд өнгөрөгч 12 дугаар сард бага хүү А.Сорос нь тус нийгэмлэгийн даргаар томилогдсон билээ. Тэгвэл А.Сорос өнгөрсөн амралтын өдөр "Wall Street Journal" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, ааваасаа илүү улс төрд сонирхолтой гэдгээ хэлээд, ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Соросын сан санхүүгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэдэгджээ. Тэрбээр Ж.Соросын хоёр дахь эхнэр Сюзан Веберээс төрсөн бөгөөд 2009 онд Нью-Йоркийн их сургуулийг түүхийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсжээ. Улмаар Калифорниагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.