Шакира хэнтэй учир ургуулав?
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
Дуучин Шакира шинэ найз залуутай болсон талаар Английн “Daily Mail” сонин мэдээлэв. Дуучны дурлалт хархүү нь “Formula 1”-ийн тамирчин Льюис Хэмилтон гэнэ. Тэд саяхан Майамийн нэгэн ресторанд хамтдаа хооллож харагдсан бол хамгийн сүүлд Хэмилтоны оролцсон Испанийн “Formula 1” уралдаан дээр Шакира үзэгчдийн дунд байжээ. Л.Хэмилтон “Formula 1”-ийн түүхэнд 100 уралдаанд түрүүлсэн анхны тамирчнаас гадна аварга цолыг долоон удаа хүртсэн алдарт М.Шумахерийн амжилтыг 2020 онд давтсан хүн юм. Шакира өөрөөсөө 10 насаар дүү, Испанийн хөлбөмбөгчин Жерар Пикэтэй 11 жил амьдраад өнгөрсөн оны зургадугаар сард албан ёсоор салсан билээ. 7, 9 настай хоёр хүүгээ тэрбээр өөр дээрээ авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.