images

Онгоцны ослоор Амазоны ойд унаж 40 хоносон хүүхдүүд юу идэж гол зогоож байсан бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-12


     Амазоны ширэнгэн ойд онгоцны осолд орж алга болсон ах дүү дөрвөн хүүхэд 40 хоногийн дараа олджээ. BBC телевиз болон “Guardian” сонины мэдээлснээр онгоц унаж осолдох үед хүүхдүүд амьд үлдсэн бөгөөд тэд cassava хэмээх амтат төмстэй төстэй, нүүрс усаар баялаг ургамлын үндсийг идэж байжээ. Хүүхдүүд нутгийн уугуул иргэдийн гэрийн сургалтын ачаар ямар үр, үндэс, ургамал идэж болох талаар мэдлэгтэй байсан ажээ. Хүүхдүүдийн том эгч 13 настай Лесли Мукутуи ээжийгээ ажилд явсны дараа дүү нараа сайн асардаг байсан бөгөөд энэхүү ширэнгэн ойд ч мөн адил үр тариа, жимс зэргээр дүү нараа хооллож байжээ. Өнгөрсөн сарын 1-нд Колумбын өмнөд хэсгийн ширэнгэн ойд хөнгөн онгоц осолдсоноос хойш 40 хоногийн дараа буюу энэ сарын 9-нд Лесли тэргүүтэй дөрвөн хүүхдийг эсэн мэнд олсон юм. Уг онгоцонд дөрвөн хүүхдээс гадна хүүхдүүдийн ээж, нисгэгч зэрэг гурван том хүн байсан бөгөөд тэд бүгд өөд болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.