АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Хятадын хоёр компанид импортын хориг тавив
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
АНУ-ын Дотоод хэргийн яам уйгуруудын эсрэг хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Хятадын хоёр компанийн бүтээгдэхүүнийг импортоор оруулахыг хориглосон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Энэхүү хоригт орсон хоёр компани нь Хятадад төвтэй лазер принтер үйлдвэрлэгч "Ninestar" болон "Xinjiang Zhongtai Chemical" химийн үйлдвэрлэлийн компани ажээ. Тус хоёр компанийг уйгур, казак, түрэг зэрэг үндэстний цөөнхийг нүүлгэн шилжүүлэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх чиглэлээр Шинжааны эрх баригчидтай хамтран ажилласан гэж Дотоодын хэргийн яам үзэж байна. Сүүлийн жилүүдэд НҮБ-ын шинжээчид болон хүний эрхийн байгууллагууд олон сая үндэсний цөөнх иргэд Хятадын хорих лагерт хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж, хүчирхийлэлд өртөж байгааг онцолжээ. Энэхүү импортын хоригийг өнгөрсөн оны зургадугаар сард хэрэгжиж эхэлсэн “Уйгар үндэстний албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу хэрэгжүүлсэн байна. Одоогийн байдлаар тус хоригийн жагсаалтад 22 компани багтсан бөгөөд дээр нь уг хоёр компани нэмэгдлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.