images

Дэлхийн эмэгтэй улс төрчид чуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-12


     АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тэргүүтэй дэлхийн эмэгтэй улстөрчид эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо зэрэг тулгамдсан асуудлуудын талаар ярилцахаар чуулган зохион байгуулжээ. Италийн Беллажо хотод болсон "2023 оны дэлхийн эмэгтэй удирдагчдын дээд хэмжээний уулзалт"-ад одоогийн болон хуучин засгийн газрын түвшинд ажиллаж байсан эмэгтэй улс төрчид оролцсон байна. Хатагтай Х.Клинтон болон АНУ-ын Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд Меланн Вервир нар хамтран даргалсан энэ удаагийн уулзалтаар эмэгтэй улстөрчдийн эсрэг цахим хүчирхийлэл, улс төрийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг олон сэдвээр ярилцжээ. Энэ жил хоёр дахь удаагаа болж буй тус чуулганд Чилийн ерөнхийлөгч асан Мишель Бачелет, Австралийн ерөнхий сайд асан Жулиа Гиллард зэрэг дэлхийн арав орчим эмэгтэй удирдагч урилгаар оролцов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.