Дэлхийн хамгийн өндөр настай муур хүний насаар 140 хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-12
1991 оны зургадугаар сарын нэгэнд төрсөн дэлхийн хамгийн өндөр настай муур 32 нас хүрсэн нь хүний 140 настай тэнцэж байна. Муурыг Рөзи гэж дуудаг бөгөөд Их Британийн иргэн Лила Бризеттын тэжээвэр амьтан ажээ. Гэхдээ Рөзи муур хараахан Гиннесийн амжилтад бүртгэгдээгүй байгаа юм. Эзэн нь тус номыг эрхлэн гаргагчдаас муурын амжилтыг нь баталгаажуулахыг хүлээж буй. Харин одоогийн байдлаар дэлхийн дээд амжилтыг Лондонд амьдардаг 27 настай Флози муур эзэмшиж байна. Хэрэв Рөзи тус номд бичигдвэл дэлхий дээр одоо буй хамгийн хөгшин муур болно. Харин түүнээс өмнө хамгийн урт насалсан муурын амжилтыг АНУ-ын Техас мужийн Жэйк Перригийн 1967 оны наймдугаар сарын 3-нд төрөөд 2005 оны наймдугаар сарын 6-ныг хүртэл амьдарсан Крем Пафф муур нь эзэмшдэг. Энэ муурын амжилтад хүрэхэд Рөзид зургаан жил дутуу байна. Муур саяын төрсөн өдрөөрөө улаан хулд загастай бялуу идсэн бөгөөд нойр, хоолондоо маш сайн байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.