images

Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хуримын 30 жилийн ойгоо тэмдэглэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-09


     1993 оны зургадугаар сарын 9-ний өдөр одоогийн Японы эзэн хаан Нарүхито, түүний хатан Масако нар хуримлаж байв. Тэд анх 1986 онд Испанийн гүнж Элинаг Токио хотноо хүлээн авах үеэр танилцсан бөгөөд өнөөдөр хуримын 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн өдрөөрөө тэд "Бид аз жаргал, зовлон гунигаа хуваалцаж, бие биедээ тусалж, хамтдаа олон зүйлс хийж, олон хүнээс дэмжлэг авч буйдаа гүн талархаж байна" хэмээжээ. Нарүхито 2019 онд хаан ширээ залгамжлан авсан бөгөөд өдгөө 63 настай бол хатан Масако 59 настай билээ. 2001 оны 12 дугаар сард төрсөн тэдний ганц охин Айко гүнж одоо 21 настай. Тэрбээр Гакүшюин их сургуулийн Японы уран зохиолын ангийн дөрөвдүгээр курсийн оюутан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.