images

Дэлхийн дээд амжилт тогтоосон бадмаараг эрдэнэ ямар үнэтэй вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-09


     Дэлхийн хамгийн том бадмаараг эрдэнэ “Sotheby's” компанийн зохион байгуулсан дуудлага худалдаанд орж 34.8 сая долларын үнэ хүрсэн байна. Олон нийтийн анхаарлыг татсан энэ үнэт эрдэнэ CNN зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр бол 55.22 каратын жинтэй бөгөөд "Estrela de Fura" нэртэй болжээ. Үүнийг өнгөрсөн оны долдугаар сард Канадад төвтэй эрдэнийн чулуу олборлож, борлуулдаг “Puragems” компани Мозамбикийн уурхайгаас олборлосон байна. Мозамбик нь одоогоор бадмаараг олборлодог дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус бадмаараг эрдэнэ нь анх олборлоход 101 каратын жинтэй буюу одоогийнхоос хоёр дахин их жинтэй байсан бөгөөд цэвэрлэж, өө сэвийг нь тэгшилж хэлбэр гаргаснаар одоогийн жиндээ хүрчээ. Шинжээч мэргэжилтнүүд үүнийг "Тагтааны цус" гэж нэрлэгддэг хамгийн тод хүрэн улаан өнгөтэй, хамгийн үнэ цэнтэй эрдэнэ болохыг тодорхойлсон байна. Тус компани  дуудлага худалдааны видео бичлэгийг "Instagram" дээр нийтэлж "Энэ бол зөвхөн бадмаараг эрдэнэ төдийгүй дуудлага худалдаанд орж байсан бүх үнэт чулуунуудын дэлхийн дээд амжилтыг тогтоосон үнэ" гэжээ. Өмнө нь Мьянмараас олборлосон 25.59 каратын бадмаараг 2015 онд Швейцарын Женев хотод болсон дуудлага худалдаагаар 30.3 сая доллар үнэ хүрч байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.