images

Иран, Пакистан, Хятад гурван улс терроризмын эсрэг хамтран тэмцэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-09


     Иран, Пакистан, Хятад гурван улсын терроризмын эсрэг үйл ажиллагаа, аюулгүй байдлын талаар хийсэн анхны зөвлөлдөх уулзалт Бээжинд лхагва гарагт болжээ. Энэ уулзалтаар тус гурван улс аюулгүй байдлын бусад салбарт ирээдүйд хамтран ажиллах суурийг бий болгох зорилгоор терроризмын эсрэг урт хугацааны хамтын ажиллагааны институцын механизмыг сайжруулах тухай ярилцсан байна. Мөн тавдугаар сард Исламабад хотод Пакистан, Афганистан, Хятад гурван улсын гадаад харилцааны сайд нарын тавдахь уулзалт болж терроризмын эсрэг хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.