Балба: НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян зохион байгуулна
Анд нөхдийн мэдээ
2023-06-09
НҮБ-ын Хүүхдийг ивээх сан энэ сарын 12-ны өдөр болох "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын өдөр"-ийг угтан Балбад "Хүүхдийн хөдөлмөрийг устгах аян" зохион байгуулна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайлангаас харахад дэлхий дээр 18-аас доош насны буюу насанд хүрээгүй 160 сая орчим хүүхэд хөдөлмөр эрхэлдэг байна. Түүнчлэн 2000-аад оноос хойш тасралтгүй буурч байсан хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо COVID-19 цар тахал болон дайн байлдаан, байгалийн гамшгийн улмаас сүүлийн үед өсөх хандлагатай болжээ. Тус сан нь Балбын Бара, Мадези мужийн ядуу өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд явуулах гэнэ. Энэхүү аян нь Барра бүс нутгийн 1260 гэр бүлийг хамарч байгаа бөгөөд ядуурлын асуудлыг шийдвэрлэх замаар хүүхдүүдийг сургуульдаа эргэн ороход нь туслах зорилготой юм. Улмаар хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, цүнх, сурах бичиг, хичээлийн хэрэгсэл олгох, үндсэн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сургуулийн анги танхим, ариун цэврийг өрөө зэргийг засаж тохижуулахаар төлөвлөж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.