images

Тесла Model Y загваруудаа эргүүлэн татна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-06-09


  Тесла компани аюулгүй байдлын үүднээс Model Y загварын цахилгаан автомашинуудаа эргүүлэн татахаар болжээ. Учир нь жолооны хүрд сул бэхлэгдсэний улмаас бүрэн мултрах аюултай байгааг илрүүлсэн байна. Компанийн тооцоолж байгаагаар нийт автомашины 10 орчим хувьд ийм эрсдэл үүсэх магадлалтай гэжээ. Теслагийн хувьцаа он гарснаас хойш 50 гаруй хувиар өсөөд байгаа бөгөөд даваа гарагийн арилжаагаар 217.61 ам.доллар дээр хаагдсан байна. Түүнчлэн энэ долоо хоногт хувьцаа нь 20.2 хувийн өсөлт үзүүлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.