Ромын Пап хагалгаанд оржээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-09
Хэвлийн ивэрхийн улмаас эмнэлэгт хэвтсэн Пап лам Франциск 7-ны өдөр Ромын Гемелли эмнэлэгт хагалгаанд орсон байна. Хагалгаа мэдээ алдуулалтын дор 3 цаг орчим үргэлжилжээ. Хагалгааг хийсэн мэс засалч эмч Сержио Альфиери хагалгаа амжилттай болж Пап ламын бие хэвийн байгааг мэдэгдсэн байна. Харин тэрбээр мэдээ алдуулалтаас сэрмэгцээ “Та гурав дахь хагалгаагаа хэзээ хийх гэж байна?” хэмээн хошигножээ. 1936 онд төрсөн, өдгөө 86 настай Пап лам 2013 онд энэхүү сууринд заларснаас хойш гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр 5-7 хоног эмнэлэгт хэвтэх боловч ирэх наймдугаар сард Португал болон Монгол улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа хэвээр үргэлжлүүлэх ажээ. Энэ тухайд "Пап ламын хуваарийг өөрчлөх эрүүл мэндийн шалтгаан байхгүй" хэмээн С.Альфиери эмч хэллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.