images

Тайвань улсад "Асахи" шар айраг худалдахыг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-09


     Тайваний эрх баригчид тус улсыг Хятадын нэг хэсэг гэсэн утга бүхий тэмдэглэгээтэй Японы “Асахи” импортын шар айргийг дотооддоо худалдаалахыг хоригложээ. Тодруулбал, тус улсын Эдийн засгийн яам "Seven-Eleven" сүлжээ дэлгүүрт худалдаалагдаж буй "Хятадын Тайвань" гэсэн бичигтэй “Асахи” шар айргийг худалдахыг зогсоох тушаал гаргасан байна. Тэрхүү шар айргийн сав, хайрцаг дээр “China Taipei City” гэж бичсэн байгаа ажээ. Үүнийг энгийн хэрэглэгчид олж хараад Засгийн газартаа гомдол гаргаснаар ийм арга хэмжээ авчээ. Тус улсын холбогдох байгууллагууд судалж үзээд уг бүтээгдэхүүнийг Японд биш, Хятадын Гуандун мужийн Шенжэн хотод үйлдвэрлэсэн болохыг тогтоосон байна. "Seven-Eleven" компани тус шар айргийн сав, баглаа боодолд анхаарал хандуулаагүйдээ уучлалт гуйж, лангуунаас бүтээгдэхүүнээ тэр дор нь татсан гэдгээ мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.