Хятад улс нүүрсний аж үйлдвэрийн парк барьж дууслаа
Анд нөхдийн мэдээ
2023-06-09
Зүүн хойд Хятадын Жилин мужийн Хүнчүн хотод 10 сая тонн нүүрс багтаах хүчин чадалтай нүүрсний агуулах барьж дуусгасан байна. ОХУ-аас импортолж буй нүүрсийг нөөцлөн дотооддоо түгээх “Нүүрсний аж үйлдвэрийн парк”-ын барилгын ажил дуусч, холбогдох албаныхан шалгалт хийж эхэлсэн бөгөөд удахгүй ашиглалтад орох ажээ. Өнгөрсөн оны долдугаар сард 485 сая юанийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтаа эхлүүлсэн уг аж үйлдвэрийн парк нь Хүнчүн хотын сурталчилсан гол төслүүдийн нэг бөгөөд нүүрс агуулах болон бохир ус цэвэрлэх байгууламжтай юм. Украины дайн эхэлснээс хойш Хятад, Оросын харилцаа улам ойртож байгаа бөгөөд Жилин мужийн Оростой хийсэн худалдаа өмнөх оныхоос 65 хувиар нэмэгдэж, Оросоос нүүрснээс гадна далайн бүтээгдэхүүн импортолж байна. Мөн тус хотод 59 мянган ам метр талбайд жилдээ 40 мянган тонн Оросын далайн бүтээгдэхүүн импортлох, боловсруулах хүчин чадалтай томоохон цогцолбор баригдаж эхлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.