Японд хиймэл оюун ухаанаар муурын өвчнийг оношлох программ бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-06
Япон улс хиймэл оюун ухаан ашиглан муурны өвчнийг оношлох, биеийн дотор өвчин, зовиур, шархлаа зэргийг илрүүлэн оношлох программыг бүтээсэн тухай “Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Мэдээллийн технологийн “Careology” компанийн бүтээсэн энэхүү программыг Канадын Монреалийн их сургуулийн судалгааны багийн дэвшүүлсэн онолд тулгуурлан бүтээсэн бөгөөд муурны чих, нүд, хөдөлгөөнөөр өвчнийг тодорхойлдог ажээ. 6000 орчим муурны царай төрхийн зургийг цуглуулан хиймэл оюун ухаанд сургаж уг программыг хөгжүүлсний үр дүнд 90 орчим хувийн нарийвчлалтай оношлох үр дүн гарсан тухай тус компани тайлбарлав. Одоогоор уг үйлчилгээг цахимаар (https://cpd.carelogy-japan.com), үнэ төлбөргүй үзүүлж байна. Энэхүү үйлчилгээ авахыг хүссэн хүн муурныхаа царай төрхийг дээрх вэб сайтад оруулахад онош нь гарах ажээ. Тус компани нь ирээдүйн гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор удахгүй уг үйлчилгээг төлбөртэй болгохоор төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.