“Microsoft” компани хууль зөрчсөн тул хүүхэд хамгаалалд 20 сая доллар зарцуулахаар болов
Анд нөхдийн мэдээ
2023-06-06
“Microsoft” компани “Xbox” хаяг нээсэн хүүхдүүдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан нь тогтоогдож, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад 20 сая доллар зарцуулахаар боллоо. Тус компани даваа гарагт Холбооны худалдааны комисстой энэ талаар тохиролцсон юм. Учир нь, тус компани 13-аас доош насны хүүхдүүд "Xbox"-д бүртгэл хийлгэхэд эцэг эхийн зөвшөөрлийг зохих ёсоор аваагүй аж. Тухайлбал, цахим хаяг нээхэд хүүхдүүдийн овог, нэр, и-мэйл, төрсөн өдөр зэрэг мэдээллийг цуглуулдаг. Тэгвэл эдгээр мэдээллээс гадна хүүхдүүдийн утасны дугаарыг бүртгэснийхээ дараа л “Microsoft” компани эцэг эхийн зөвшөөрөл хүссэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд эцэг эхээс зөвшөөрөл авах хэсгийг төлбөрийн системд оруулж, эцэг эхийнх нь зөвшөөрөл аваагүй тохиолдолд хоёр долоо хоногийн дараа хүүхдүүдийн бүх хувийн мэдээллийг нь устгах зэрэг арга хэмжээ авахаар болсноо "Microsoft" компани мэдээлэв. Үүнтэй адилаар хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах хууль зөрчсөн буюу хаалганы хяналтын камер суурилуулах үйлчилгээний ажилчдаа хүний хувийн мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх эрх олгосон "Amazon" компани өнгөрсөн долоо хоногт 25 сая долларын торгууль төлөхөөр болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.