Японд амьжиргааны зардал буурч байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-06
Японы засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард амьжиргааны зардал энэ оны эхэн үеэс 4.4 хувиар буурсан талаар өчигдөр мэдээлэв. Ингэснээр гурав, дөрөвдүгээр сард дараалан эрчим хүч, хүнс, тээвэр, ахуйн хэрэглээ, хувцас, өргөн хэрэглээний бараа, түрээсийн зардал буурч байгаа аж. Үүнийг тоогоор илэрхийлбэл, хоёр болон түүнээс дээш хүнтэй нэг өрхийн сарын дундаж хэрэглээ 303076 иен буюу 2172 доллар болсон байна. Харин энэ оны гуравдугаар сард амьжиргааны зардал нэгдүгээр сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурсан бөгөөд уг үзүүлэлтэд тус улсын ДНБ нэмэгдэж байгаа нь гол нөлөө үзүүлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.