Дуа Липа Их Британийн сайд нарыг шүүмжилжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-06
Дуучин, ая зохиогч Дуа Липа Их Британийн сайд нарыг цагаачдын талаар “богино бодолтой" хэмээн шүүмжилжээ. 1995 онд Лондон хотноо косова-албани эцэг эхийн гэр бүлд төрсөн тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд Албани улсын иргэн болсон билээ. Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверман нэгэн мэтгэлцээнд албани цагаачдыг гэмт хэрэгтнүүд байсан талаар дөвийлгөж ярьжээ. Үүнийг сонссон поп дуучин “Sunday Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Лондон бол соёлын нэгдэл гэж би үргэлж боддог. Засгийн газар нь албаничуудын тухай ингэж ярихыг сонсоод сэтгэл өвдөж байна. Надтай адил олон хүнд таагүй сэтгэгдэл төрсөн байх” гэжээ. Мөн тэрбээр "Энд ирсэн цагаачид шаргуу хөдөлмөрлөж байж ажилтай, орлоготой болсон улс. Хүмүүс зайлшгүй шаардлагатай биш л бол эх орноо орхиж явахгүй учраас тэднийг ойлгож өрөвдөх сэтгэлтэй байх хэрэгтэй” гэжээ. Албани улсын ерөнхий сайд Эди Рама Их Британийн сайд нар, тэр дундаа хатагтай С.Браверманыг "Албаничуудыг "маш гутамшигтай" хэмээн шүүмжилсэн байна" гэжээ. Гуравдугаар сард тэрбээр Их Британийн ерөнхий сайд Риши Сунактай уулзах үеэрээ албаничуудын Их Британид авчирдаг эерэг талуудын жишээ болгон Д.Липаг дурдаж байжээ. Косовод 1992 онд дайны хурцадмал байдал үүсэж эхэлсэн тул Д.Липагийн эцэг эх эх орноосоо дүрвэн гарсан юм. Тэрбээр өмнө нь 2021 онд Британийн "Brit Awards"-ын “Шилдэг гоцлол дуучин” шагналыг гардаж авах үеэрээ сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхийг Борис Жонсонд хандан уриалж, сувилахуйн салбар дахь арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч сувилагч Элизабет Анионвуд шагналынхаа нэг хэсгийг өгнө хэмээн мэдэгдэж байжээ. Мөн 2018 онд Д.Липа аавынхаа хамтаар “Sunny Hill” фестиваль зохион байгуулан Албанийн эмзэг бүлгийн иргэдэд туслах сангийнхаа санхүүг босгож байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.