АНУ-ын их сургуулиуд аман шалгалтыг илүүд үзэх болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-06
АНУ-ын их дээд сургуулиудад оюутнууд ChatGPT зэрэг хиймэл оюун ухааныг буруугаар ашиглаж хууран мэхлэх аргаар шалгалт өгөх явдал нэмэгдсэн тул үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд аман шалгалт ихээр авах болсон байна. Энэ нь 2400 орчим жилийн өмнөх Эртний Грекийн гүн ухаантнуудын мэтгэлцээний соёлоос үүдэлтэй аман шалгалтын хэлбэр ажээ. Тус улсын Калифорнийн их сургууль сүүлийн гурван жилийн хугацаанд бакалаврын оюутнуудад дээрх аргаар 7000 гаруй аман шалгалт явуулсан байна. Үүний үр дүнд оюутнуудын чадвар эрс сайжирсан үр дүн гарчээ. Цар тахлын улмаас хичээл, шалгалт зайнаас явагдах болсноор оюутнууд шалгалт өгөхдөө ChatGPT ашиглах нь хурдацтай нэмэгджээ. Үүний хариуд багш профессорууд "шок эмчилгээ"-ний аргыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь оюутан бүртэй нүүр тулан гэнэтийн ярилцлага хийж үнэлэх аргыг нэвтрүүлсэн байна. Энэ талаар оюутнууд “Асуултын сэдвийг амаар тайлбарлахын тулд илүү гүнзгий ойлгох шаардлагатай байсан учраас би илүү их уншиж судалсан”, “Аман шалгалтын давуу тал нь ирээдүйд багаар ажиллах, өөрийн санааг бусдад ойлгуулах чадвартай болгодог шиг санагдсан” гэх мэт эерэг хариултууд өгчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.