images

Австралид гэрэлтүүлгийн фестиваль болж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-06


     Австралийн хамгийн том гэрэлтүүлгийн фестиваль болох "Sydney Vivid"  шоу болж Сиднэйн дуурийн театр болон Харборын гүүрний хоорондох усан дээрх дроны үзүүлбэр үзэгчдийн анхаарлыг татав. Тоглолт эхлэхэд Харборын гүүрний хажуугаас 1000 гаруй гэрэлт дрон агаарт хөөрч “Written in the Stars” гэсэн бичиг бичин тоглолт эхэлжээ. Улмаар гэрэлт дронууд харанхуйд уусан алга болж оронд нь гялалзсан цэнхэр халим далайгаас аажуухнаар хөөрөн гарч ирэх зэргээр урд өмнө байгаагүй үзүүлбэрийг харуулсан байна. Дрон шоуны төгсгөлд Холливүүдийн кинонуудаас Бэтмен, Сүпермэн, Флэшмэн нарыг бэлгэдсэн дүрүүд ар араасаа гарч ирж байлаа. Энэ жил 13 жилийн ойгоо тэмдэглэж буй “Sydney Vivid” шоу тоглолт нь өвөрмөц гэрэлтүүлэг, сонирхолтой үзүүлбэр, орчин үеийн хөгжмийн хөтөлбөрүүдийг хослуулсан цогц урлагийн наадам юм. Тус шоу тоглолт нь өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ныг дуустал өдөр бүр Сиднэй хотод болох ажээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.