images

Барби киног бүтээхэд дэлхийн бүх ягаан өнгийг дуусгажээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-06-06


   Ирэх долдугаар сарын 21-нд нээлтээ хийх найруулагч Грета Гэрвигийн "Барби" киноны “Barbieland” болон хүүхэлдэйн мөрөөдлийн байшинг барихын тулд дэлхий даяар ягаан өнгөний “хомсдолд” оруулжээ. Учир нь тус киноны бүтээн байгуулалтад маш их хэмжээний ягаан будаг ашигласан бөгөөд бүхэл бүтэн компанийн дэлхийн нийлүүлэлтийг тасалдуулахад хүргэсэн байна. Киноны гол дүрд Австралийн жүжигчин Марго Робби болон Райан Гослинг нар тогложээ.  Найруулагч Г.Гэрвиг болон продакшн дизайнер Сара Гринвүд нар “Architectural Digest” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, байшин барилгаас авхуулаад зам, гэрлийн шон гээд бараг бүхэлдээ ягаан өнгөтэй болгосон Барбиландын бүтээн байгуулалтын талаар ярьжээ. Мөн кинонд ашигласан будгийн үйлдвэрлэгч "Роско" компанийн маркетингийн мэргэжилтэн Лорен Проуд "Лос Анжелес таймс" сонинд ярилцлага өгч, кинонд асар их хэмжээний будаг ашигласан гэдгийг баталжээ. Тод ягаан өнгө энэ кинонд үнэхээр чухал байсан бөгөөд "Барбиланд"-ын загварыг Палм-Спрингс дэх Кауфманы байшин, УэйнТибогийн зургууд, Пи-Вигийн адал явдал болон Парист суурьшсан Америк иргэдээс санаа авч бүтээсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.