images

Шинэ Зеландын ерөнхий сайд асан Жасинда Ардерн нэр хүндтэй цолны эзэн болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-05


     Шинэ Зеландын ерөнхий сайдаар 2017 оноос ажиллаж өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон Жасинда Ардерн улсынхаа хамгийн нэр хүндтэй цолуудын нэг болох дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг Dame буюу хатагтай гэдэг цолны эзэн боллоо. Учир нь, цар тахал, галт зэвсэгтэй халдлагын үед ерөнхий сайдаар ажиллаж, улс орноо удирдсан тул III Чарльз хааны төрсөн өдрөөр уламжлал болгон олгодог энэ цолыг түүнд олгожээ. Өөрөөр хэлбэл, энэ цаг мөчөөс эхлэн хүн бүр түүнийг хатагтай Жасинда Ардерн гэж дуудах ёстой болж байгаа юм. Хааны удмын энэ нэр хүндтэй цолыг Шинэ Зеландад хоёр жил тутамд нэг удаа ерөнхий сайд сонгож, хаан гарын үсэг зурж баталгаажуулснаар олгодог аж. Ж.Ардерн 37 настайдаа тус улсын ерөнхий сайдаар ажиллаад таван жилийн дараа шударга ёсны төлөө ажлаа өгөхөө мэдэгдэхэд ард иргэд нь гайхан хүлээж авсан билээ. Тэрбээр ирэх жилээс Харвадын Кеннедийн их сургуульд сурна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.