images

Лионель Месси Саудын Арабын "Аль Хилал" багт тоглоно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-05


     “Paris Saint-Germain” багийн тоглогч Лионель Месси багаасаа гарч буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Тэгвэл түүнийг Саудын Арабын “Аль Хилал” хөлбөмбөгийн клубт тоглох гэж байгаа хэмээн “Saudi Gazette” сонин мэдээлэв. Одоогийн байдлаар гэрээний үнийн дүн, тоглогчийн цалингийн талаар эцсийн шийдвэр гараагүй ч хоёр жилийн турш жилд дунджаар 400 сая долларын цалин авна гэж тооцоолж байгаа аж. Л.Месси өнгөрөгч сард багаасаа гарсныхаа дараа Саудын Арабын Рияд хотод очсон юм. Түүнийг багаа орхих болоход "Барселона", "Ньюкасл", "Челси", "Интер Майами" зэрэг олон баг санал тавьсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.