images

Катар, Египет улс хамтран Судан руу тусламж илгээхээр тохирлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-05


     Катарын эмир Шейх Тамим бин Хамал Аль Тани, Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах Эл Сиси нар өнгөрсөн баасан гарагт утсаар ярилцаж, хямралтай нүүр тулж буй Судан улсад туслах зорилготой санаачилгад нэгдлээ. Уг санаачилгад хүмүүнлэгийн болон тусламжийн үйлчилгээ багтана. Ялангуяа тэд мөргөлдөөнөөс энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж хүргэх зэргээр Суданы нөхцөл байдлыг хянахад хамтын ажиллагаа чухал гэж үзжээ. Катар улс нь тавдугаар сарын 31-нд онгоцоор 50 тонн хоол хүнсний тусламж зөөвөрлөн Суданы боомтод хүргэсэн юм. Тус тусламжийг Катарын хөгжлийн сан, Катарын буяны байгууллагаас гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.