1700 жилийн өмнөх Грекийн домгийн бурхны хөшөөг Истанбулаас олов
Анд нөхдийн мэдээ
2023-06-05
Туркийн нийслэл Истанбулд хийсэн археологийн судалгааны үеэр Грекийн домогт гардаг малчдын бурхан Паныг дүрсэлсэн 1700 жилийн өмнөх үед хамаарах хөшөө олджээ. Өөрөөр хэлбэл, тус гантиг чулуун хөшөөг Ромын эрин үед хамаарна гэж үзсэн бөгөөд Сарачане археологийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн сүмээс илрүүлсэн байна. Газрын гадаргуугаас доош 2.6 метрийн гүнээс олдсон хүн биетэй, ямаан толгойтой энэ бурхан нь мөн үржил шимт газрын бэлгэдэл болдог аж. Паны хөшөө 20 сантиметр өндөр, 18 сантиметр өргөн бөгөөд зүүн гар, биеийн доод хэсэг нь гэмтсэн байдалтай олджээ. Хөшөөг илрүүлсэн малтлага судалгааны ажил өнгөрсөн оны зургадугаар сарын 8-нд эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.