images

Ирланд: Бага ангийн сурагчдад ухаалаг утас хэрэглүүлэхгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-05


     Ирландын нэгэн хот хүүхдүүдийг дунд ангид орох хүртэл ухаалаг утас хэрэглэхгүй байлгах төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Үүнд багш, сургуулийн ажилтнууд болон эцэг эхчүүдийн ихэнх нь эерэг хариулт өгчээ. Улмаар тус улсын Эрүүл мэндийн сайд уг төслийг орон даяар хэрэгжүүлэхийг уриалав. Тус улсын Грейстонс хотын найман бага сургуулийн эцэг эхийн зөвлөл хүүхдүүдээ дунд ангид орох хүртэл ухаалаг утас хэрэглүүлэхгүй байхаар сайн дураараа тохиролцсон байна. Улмаар энэхүү уриалга төсөлд тус хотын бүх бага сургууль нэгджээ. Гэгээн Патрикийн бага сургуулийн захирал Рэйчел Харпер "Ухаалаг утас олон хүүхдийн хүүхэд насыг богиносгож байна. Хүүхдүүд ухаалаг утас хэрэглэхэд хараахан бэлэн болоогүй байна" гэжээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Стивен Доннелли энэхүү бодлогыг орон даяар нэвтрүүлэхийг уриалан, улмаар энэ тухай “Irish Times” сонинд нийтлэл бичиж "Ирланд улс хүүхэд, залуучуудыг дижитал ертөнцийн хор хөнөөлөөс хамгаалах ёстой" гэжээ. Нэгэн ээж "Охин маань яг л робот шиг болж ухаалаг утаснаасаа салахаа больж, би яахаа мэдэхгүй байсан. Энэ төсөл даруй хэрэгжээсэй гэж хүсэж байна” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.