images

Алексей Навальныйг дэмжигчид төрсөн өдрөөр нь эсэргүүцлийн жагсаал хийв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-05


     Оросын тэрс үзэлтэн Алексей Навальныйг дэмжигчид 47 насных нь төрсөн өдрөөр дотооддоо болон хилийн чанадад эсэргүүцлийн жагсаал хийж, түүнийг суллахыг шаардав. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмиш Twitter хуудсандаа Япон, Австрали, Гүржид болсон эсэргүүцлийн жагсаалын зургуудыг нийтэлжээ. Мөн Оросын зарим хотуудад эсэргүүцлийн уриа лоозон барьсан хүмүүс гудамж талбайд гарч жагссан байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Орост түүнийг дэмжиж жагсаал хийсэн 90 хүнийг баривчилжээ. Энэ үеэр тэрбээр товчхон мэдээлэл хийж, биеийн байдал нь сайн байгаа ч хорих ангид биш гэр орондоо гэрийнхэнтэйгээ хамт баймаар байгаагаа хэлсэн байна. Мөн Twitter хуудсандаа "Хэн нэгэн хүн итгэл үнэмшлийнхээ төлөө зогсох эрхийнхээ төлөөсийг төлөхөд бэлэн байвал нийгмийн хөгжил дэвшил, ирээдүй илүү сайхан болно" гэсэн утгатай мессэжийг англи хэлээр нийтэлжээ. Саяхан тэрбээр шоронгийн нөхцөл, харьцаа муу байгааг эсэргүүцэн “Нэг шил сарны гэрэл” болон Оросын үндэсний балалайка хөгжим, өрөөндөө тэжээх нэг имж зэргийг авах хүсэлт гаргасан байна.  Энэ нь мэдээж, хошигнол маягаар эсэргүүцэл илэрхийлсэн хэрэг байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.