images

БНХАУ: Хятад, Америкийн сөргөлдөөн нь хүн бүрт хохиролтой

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-05


     Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан ​​хамгаалахын сайд Ли Санфу Америк, Хятадын зөрчилдөөнийг ойлголцол, харилцаа хамтын ажиллагаагаар зохицуулах шаардлагатайг онцолжээ. Тэрбээр Сингапурт болсон Азийн аюулгүй байдлын 20 дугаар бага хуралд "Хятадын аюулгүй байдлын шинэ санаачилга" сэдэвт илтгэл тавьсан бөгөөд үүндээ Хятад, Америкийн харилцаа дэлхийн стратегийн тогтвортой байдалтай холбоотой тухай онцлон хэлсэн байна. Улмаар "Хятад, Америкийн харилцаа хоёр талын харилцаанаас хальж, дэлхий дахинд нөлөөлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад, Америкийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжихийг хүсэж, мөргөлдөөн, сөргөлдөөн гарахаас санаа зовниж байна" гэжээ. Үргэлжлүүлэн “Хүчирхэг том гүрэн бол том гүрний үлгэр жишээг харуулах ёстой бөгөөд түр зуурын хувийн ашиг сонирхлын төлөө сөргөлдөөн гаргах ёсгүй. Бид харилцаа, хамтын ажиллагаагаар сөргөлдөөнийг арилгаж, дэлхийн улс орнуудын хүлээлтийг хангах ёстой” гэжээ. Эцэст нь хоёр орны найрсаг харилцаа аль аль талдаа ашигтай. Харин сөргөлдөөн нь хүн бүрт хохиролтой тухай онцлон дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.