Камбож улс Мьянмарт 100 мянган долларын тусламж илгээлээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-02
Камбожийн засгийн газраас хар салхинд өртсөн Мьянмар улсад 300 мянган долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн талаар тус улсын Гадаад харилцааны сайд өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Мьянмар улсад тавдугаар сарын 14-16-нд асар хүчтэй, аюултай моча циклон болж олон хүн гэмтэж, амь үрэгдэж, орон гэргүй болсон юм. Иймд Камбож улс хүмүүнлэгийн тусламжаа олон хүний амь үрэгдэж, дэд бүтэц, хөгжил цэцэглэлтэд ихээхэн хохирол учирсан тул тус гарз хохирлыг арилгахад зориулан илгээжээ. Өмнө нь Европын холбооноос циклонд өртсөн Мьянмар, Бангладеш улсуудад 2.5 сая еврогийн дэмжлэг үзүүлсэн билээ. Мөн АСЕАН-аас 100 мянган долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн эхний багцыг илгээж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.