images

Д.Трампын ач охин хайр дурлалын зохиол бичжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-02


     АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампаас хөндийрсөн түүний ач охин Мэри, Д.Трампын бэлгийн дарамтад өртсөн гэх Жин Кэррол нар хамтран роман бичжээ. Тэд цар тахлын үеэр хөл хорионд байхдаа танилцаж дотноссон байна. “The Italian Lesson” нэртэй тус роман ирэх жил хэвлэгдэх ажээ. Зохиолын үйл явдал нь Италид кафе нээсэн америк бүсгүй болон тус нутгийн усан үзмийн талбайн эзэн залуу хоёрын хайр дурлалын тухай өгүүлдэг гэнэ. Мэри энэхүү романыг өөрөө бичсэн гэх боловч Ж.Кэррол хайр дурлалтай холбоотой олон санааг хэлж өгчээ. Тэрбээр өмнө нь “Elle” сэтгүүлийн буланд хайр дурлалын сэдвээр өгүүлэл бичдэг байсан аж. Зохиол бичих явцад тэд хайр дурлалын талаар санал зөрөлдөж байсан ч Д.Трамп болон улс төртэй холбоотой зүйл оруулахгүй байх тал дээр санал нэгдсэн тухай Мэри хэлжээ. Д.Трампын ууган хүү Фрэд Трампын охин Мэри өвлөж авсан хөрөнгөө Д.Трамп болон түүний эгч нарт булаалгасан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.