images

Пиццаны төлбөрөө гэрээслэлдээ үлдээж болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-02


     Шинэ Зеланд дахь пиццаны сүлжээ үйлчлүүлэгчийн дараа төлбөрийн систем хэмээх өвөрмөц маркетингийн стратегийг нэвтрүүлжээ. Тус улсын "Hell Pizza" сүлжээ үйлчлүүлэгчид нас барсныхаа дараа гэрээслэлээр пиццаны төлбөрөө төлөх боломжийг олгодог "AfterLife Pay" систем нэвтрүүлсэн байна. Үйлчлүүлэгч нь хууль ёсоор гэрээ байгуулж, өөд болохдоо үлдээх гэрээслэлдээ эд хөрөнгийг нь зарцуулахдаа пиццаны төлбөрийг багтаахаар тусгасан ажээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Бен Камминг "Энэ бол үнэгүй пицца авах боломж юм" гэв.  Энэхүү төлбөрийн аргын тухайд хэрэглэгчид хэдэн сар эсвэл жилийн дараа төлбөр хийдэг "Одоо ав, дараа төл" системээс санаа авсан тухай ярьжээ. Гэхдээ Б.Каммингийн хэлснээр тус үйлчилгээ нь хэрэглэгчдийг өрийн дарамтад оруулж болзошгүй сул талтай гэнэ. Тус сүлжээ энэхүү системийг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 мянга гаруй хүн хүсэлт гаргаад байна. Тус компаниар үйлчлүүлэгч, 32 настай Терина Жослинг хэлэхдээ энэ үйл явдал түүнд өнгөрсөн оны наймдугаар сард гэнэт нас барсан эцгийг нь санагдуулсан гээд “Үр хүүхэд минь миний гэрээслэлийг ушиж зогсохдоо хэдэн жилийн өмнөх пиццаны нэхэмжлэлийг хараад инээмсэглэх болно” гэсэн байна. “Hell Pizza” нь 1996 онд Шинэ Зеландын Вэллингтон хотод анх нээгдсэн бөгөөд одоогоор тус улсад 77 салбар ажиллуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.