В.Зеленский, В.Путин нар Туркэд уулзах уу?
Анд нөхдийн мэдээ
2023-06-02
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар Хар тэнгисийн үр тарианы санаачилга болон дайны нөхцөл байдлын талаар ярилцахаар Турк улсад айлчилж тус улсын ерөнхийлөгч Режэп Тайип Эрдогантай уулзахаар болсон талаар “Hurriyet Daily” сонин өнгөрсөн лхагва гарагт мэдээлэв. Дайны үед энэ хамтын хэлэлцээрийн хүрээнд Украины гурван боомтоор хоол хүнс, үр тариаг аюулгүй зөөвөрлөж байгаа юм. Хэрэв энэ санаачилгыг цаашид хэрэгжүүлэхгүй болбол Африк, Азийн зарим орнууд, ялангуяа ган гачигтай байгаа улсуудад хохиролтой гэдгийг НҮБ-аас анхааруулж байгаа билээ. Тус санаачилгыг өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд эхлүүлсэн бөгөөд 11 дүгээр сард гэрээг дахин 120 өдрөөр сунгасан. Харин өнгөрөгч гуравдугаар сард талууд гэрээний хугацааг хэдэн өдрөөр сунгах талаар зөрүүтэй мэдээлэл өгсний эцэст нь ОХУ-ын тал энэ оны долдугаар сарын 17-нд гэрээний хугацаа дуусгавар болохыг дурамжхан зөвшөөрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.