"Pink Floyd"-ын Рожер Уотерс тоглолтынхоо үеэр уйлав
Анд нөхдийн мэдээ
2023-06-02
Британийн домогт "Pink Floyd" рок хамтлагийг үүсгэн байгуулагч Рожер Уотерс Германд хийсэн тоглолтынхоо үеэр өөрийг нь "жүүдийн эсрэг үзэлтэн" гэсэн дайралтыг үгүйсгэн нулимс унагасан тухай “The Times” сонин мэдээлэв. Өнгөрсөн 28-ны өдөр Франкфуртын концертын танхимд болсон тоглолтын үеэр түүний өмссөн нацист SS-ийг санагдуулам тайзны хувцас ийм шуугиан дэгдэхэд хүргэсэн байна. Энэ талаар тэрбээр тайлбар хийж "Би жүүдийн эсрэг үзэлтэн биш" гэж олон удаа хашхирч, бас уйлсан байна. Тухайн өдөр Франкфурт хотод болсон тоглолт нь түүний дэлхийн даяар хийж буй "This Is Not a Drill" аялан тоглолтын Германд хийж буй сүүлчийн хуваарь байжээ. Тухайн өдөр Р.Уотерсийг буруушаасан жагсагчид концертын танхимын гадаа Израилийн далбаа барьж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн тэрбээр 17-ны өдөр Берлинд болсон тоглолтын үеэр урт хар пальто өмсөж, улаан тууз зүүсэн хэргээр Берлиний цагдаад шалгагджээ. Энэхүү хувцас нь 1982 онд “Pink Floyd”-ын шилдэг бүтээлийн нэг "The Wall" цомогт үндэслэн бүтээсэн киноны гол дүр Пинк Пинкертоны хувцас ажээ. Тэрбээр "Миний эцэг Дэлхийн II дайнд нацистуудтай тулалдаж яваад үеэр амь үрэгдсэн. Надад нацизмыг дэмжих шалтгаан байхгүй” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.