images

83 настай Аль Пачино дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-02


     Холливүүдын жүжигчин 83 настай Аль Пачино дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа тухай “People” сэтгүүл мэдээлэв. Түүний хэвлэлийн төлөөлөгч А.Пачиногийн найз бүсгүй 29 настай Нур Альфалах хөл хүндтэй болсон тухай хэлсэн байна. Н.Альфалах одоогоор найман сартай жирэмсэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш тэд уулзаж эхэлсэн аж. Тэрбээр өмнөх хоёр эхнэрээсээ Жюли Мари хэмээх охин, Антон, Оливиа нэртэй ихэр хүү охин хоёртой ажээ. Аль Пачино нь 1972 онд бүтээгдсэн "Загалмайлсан эцэг" киноны гол дүр Майкл Корлеонегийн дүрд тоглож алдаршсан юм. Тус киноноос гадна "Scarface" (1983), "Scent of a Woman" (1992) зэрэг түүний хэд хэдэн бүтээл олны танил болсон бол сүүлийн үед "Once Upon A Time In America" (2019), "House of Gucci" зэрэг кинонд тогложээ. Тэрээр 1993 онд "Scent of a Woman" киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.