images

Польш улс нацистуудад алдсан уран зургаа буцаан авлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-02


     Дэлхийн II дайны үед Польшоос нацистуудын дээрэмдэж аваачсан 16 дугаар зууны үеийн Италийн уран зураг өнгөрсөн жил Японд дуудлага худалдаагаар зарагдсан ч дахин Польшид эргүүлж авчирсан байна. Бароккогийн дэлгэрэлтийн үеийн алдарт зураач Алессандро Турчигийн зурсан "Бяцхан Есүс ба гэгээн Мариа" нэртэй зургийг өнгөрсөн 31-ний өдөр Японы нийслэл Токио хот дахь Польшийн Элчин сайдын яаманд олгосон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн хугацаанд Польш улс гадаад руу алдагдсан 600 гаруй бүтээлийг эргүүлэн авсан байна. Тус улсын Соёлын сайд Пётр Глински хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ уг зураг нь Польшийг нацистуудын эзлэн түрэмгийлэхэд алдагдсан 521 бүтээлийн нэг болохыг онцолжээ. Мөн тус улсын Соёл, соёлын өвийг эргүүлэн авах агентлагийн дарга Агата Мозелевска "Хулгайлагдсан урлагийн бүтээлийг эргүүлэн өгөх нь хүнлэг ёс, ёс суртахууны хамгийн дээд үйлдэл" гэдгийг онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.