images

Оросын телевизээр Путиныг эсэргүүцсэн мэдэгдэл гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-02


     ОХУ-ын телевизээр сөрөг хүчний улстөрч, ерөнхийлөгч Владимир Путины оронд шинэ удирдагчийг сонгох ёстой гэсэн шийдэмгий мэдэгдэл хийсэн тухай Британийн цэргийн тагнуулын агентлаг мэдээллээ. Тус агентлаг өчигдөр цахим орчинд нийтэлсэн өдөр тутмын тайландаа “Тавдугаар сарын 27-ны өдөр Оросын NTV телевизээр сөрөг хүчний улстөрч Борис Надеждин Европтой харилцаагаа хэвийн болгохын тулд  2024 онд шинэ ерөнхийлөгч сонгохыг шаардсан” гэжээ. Б.Надеждин Украинд хийж буй Оросын дайныг анхнаас нь эрс шүүмжилсээр ирсэн бөгөөд анх удаа Оросын Засгийн газрын зөвшөөрөлтэй нэвтрүүлгээр В.Путиныг солихыг шаардсан шүүмжлэл гаргасан явдал энэ болов. Сүүлийн 15 сарын хугацаанд Орос улс хуучин ЗХУ-ын үеэс хойш тохиож байгаагүйгээр үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан бөгөөд хүчтэй суртал ухуулгын хэвлэл мэдээлэлтэй тус улсын өргөн нэвтрүүлгээр шинэ ерөнхийлөгч сонгохыг шаардах нь ер бусын үзэгдэл болохыг тус агентлаг цохон тэмдэглэжээ. Мөн Америкийн “Newsweek” сэтгүүлд мэдээлснээр Б.Надеждин дээрх үгийг хэлэнгүүт хөтлөгч тэр даруй үгийг нь таслах гэж оролдсон боловч тэрбээр үргэлжлүүлэн "2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Путинээс өөр хүнийг сонгох шаардлагатай" хэмээн давтан хэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.