Катарын ерөнхий сайд Талибан бүлэглэлийн удирдагчтай Афганистанд нууцаар уулзжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-31
Катарын ерөнхий сайд Мухаммед бин Абдулрахман Аль-Тани Талибаны зэвсэгт бүлэглэлийн дээд удирдагч Хайбатуллах Акунзадатай тавдугаар сарын 12-нд Афганистаны Кандахар хотод нууц уулзалт хийж, олон улсад үүссэн хурцадмал байдлыг шийдвэрлэх болон бусад асуудлаар ярилцсан тухай “Reuters” агентлаг өнөөдөр мэдээллээ. Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хамгаалах, хөдөлмөрлөх боломжийг нэмэгдүүлэх, гэр оронгүй, хүнсний хямралтай байгаа олон афганчуудад туслах талаар хэлэлцсэн энэ уулзалтыг “Маш эерэг уулзалт байсан” хэмээн дүгнэжээ. Катарын ерөнхий сайдын хувьд олон улсаас тусгаарлагдсан Афганистаны иргэдэд туслах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж, дээр дурдсан эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг хориг арга хэмжээгээ цуцлахыг санал болгожээ. Харин Х.Акунзада лалын шашны хичээлийн хөтөлбөр боловсруулж дуусгаад охидын дунд сургуулиудыг дахин нээхээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.