images

Алла Пугачева "гадаадын тагнуул"-ыг тэврэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-05-31


     Оросын дуучин Алла Пугачева өнгөрсөн амралтын өдрөөр Израилийн нийслэлд болсон “Машина времени” хамтлагийн концертын тайзнаа гарчээ. Тэрбээр хамтлагийн ахлагч Андрей Макаревич, гишүүн Александр Кутиков нарыг халуун дотноор тэврэн хамтлагийн ойн өдрийн баярын мэнд дэвшүүлсэн байна. Улмаар тэрбээр тайзан дээрээс хамтлагийн алдартай дууны нэг “Поворот”-ын дахилтыг үзэгчдийн хамтаар дуулжээ. 1969 онд байгуулагдсан “Машина времени” хамтлаг нь Зөвлөлт-Оросын хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай хамтлагийн нэг юм. Хамтлагийн ахлагч, өдгөө 70 настай А.Макаревичийг гадаад улсын төлөөний этгээд, нэг ёсондоо туршуул хэмээн ОХУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн оны сүүлээр зарласан бөгөөд тэрбээр одоо эхнэр, хүүхдүүдийн хамтаар Израиль улсад амьдарч байгаа аж. Өдгөө 74 настай А.Пугачева 2022 оны дундуур Оросоос явсан юм. Үүний өмнө түүний нөхөр Максим Галкин мөн гадаадын төлөөний этгээдийн жагсаалтад орсноор Израиль улсад амьдрахаар явсан билээ. Өнгөрсөн хугацаанд А.Пугачева эх орондоо ердөө хоёр удаа ирсэн юм. Үүнээс эхнийх нь 2022 оны намар хүүхдүүдийнхээ бичиг баримтыг сургуулиас нь авахаар ирсэн бол дараагийнх нь тавдугаар сарын эхээр өөрийн дотнын найз, алдартай дизайнер Валентин Юдашкины оршуулгад оролцохоор Орост хөл тавьсан ажээ.

 

    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.