Дуучин Бэйонсэ аялан тоглолтоосоо 2.1 тэрбум долларын орлого олов
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
Дуучин Бэйонсэ “Renaissance” аялал тоглолтоосоо 2.1 тэрбум долларын орлого олж Тэйлор Свифтийн “Eras” аялан тоглолтын 1.6 тэрбум долларын орлогоос даруй 500 саяар илүү гарсан талаар “Forbes” сэтгүүл мэдээлэв. Тус сэтгүүл дээрх тооцоог гаргахдаа тоглолтын дундаж тасалбарын үнийг 700 доллар гэж үзээд нийт үзэгчдийн тоогоор үржүүлжээ. Улмаар энэ орлогын 20 хувийг тоглолтын зардалд тооцож, үлдсэн 80 хувь нь цэвэр ашиг болно гэж тооцоолсон юм. Мөн ирэх есдүгээр сард “Renaissance” аялан тоглолт дуусахад зөвхөн тасалбарын орлого нь 275 саяас 2.4 тэрбум доллар болно гэж таамаглаж байгаа нь Тэйлор Свифтийн тоглолтын 1.9 тэрбум долларын орлого олох таамаглалаас давж байна. Гурван жилийн турш цар тахлын улмаас хөл хорионд байсан шүтэн бишрэгчид нь тоглолтыг биеэр очиж үзэхийг илүү эрмэлзэх болсон нь ийм таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.