images

Хятад: “Shenzhou 16” сансрын хөлгийг өнөөдөр хөөргөлөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-30


     Хятадын "Жиучуан" хиймэл дагуул хөөргөх станцаас өнөөдөр өглөөний 09:31 минутад “Long March-2F” зөөгч пуужингаар “Shenzhou-16” сансрын хөлгийн гурван сансрын нисгэгч амжилттай хөөрч, арван минутын дараа сансрын тойрог замд орлоо. Энэ удаагийн сансрын нисгэгчдийн багт анх удаагаа сансрын нислэгийн үед шинжлэх ухааны туршилтын багаж технологийг хариуцдаг мэргэжлийн хүн Гуй Хайчао болон нисэхийн инженер Жу Янжу багтжээ. Харин сансарт дөрөв дэх удаагаа ажиллах гэж буй Жин Хайпэн тус багийг ахалж байна. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч бус хүмүүс багтсан нь олны анхаарлыг татаж байгаа бөгөөд Гуй Хайчао сансрын станц дахь шинжлэх ухааны янз бүрийн туршилтыг хариуцах бол нисэхийн инженер Жу Янжу станцад шаардлагатай арчилгаа тордлогоог хийж, хэвийн үйл ажиллагааг нь хангахад төвлөрөх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.