Яа Яа хулсны баавгай эхээс мэндэлсэн амьтны хүрээлэндээ ирлээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
АНУ-ын амьтны хүрээлэнд 20 жил судалгааны зорилгоор түрээслүүлсэн Яа Яа хулсны баавгай Хятадад дөрөвдүгээр сарын 28-нд буцаж ирсэн билээ. Улмаар түүнийг Шанхайн амьтны хүрээлэнд гуч хоногийн хорио цээрийн дэглэмд байлгасан нь өчигдөр дуусаж төрөлх Бээжингийн амьтны хүрээлэндээ очжээ. Ийнхүү баавгайг төрсөн газартаа ирэхэд Хятадын цахим орчны нөлөөлөгчид лайвстрийминг хийснийг хэдэн мянгуулаа үзсэн байна. Яа Яа хулсны баавгай 2000 онд тус амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд АНУ-д хамт амьдарч байсан эрэгчин нь өнгөрсөн хоёрдугаар сард нас барснаас хойш бие нь мууджээ. Харин нутагтаа ирснээсээ хойш биеийн байдал нь тогтворжиж, сайжирч байгаа гэнэ. Баавгайн үс арьсны өвчний улмаас гуужиж халзрах болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.