“Тагнуулч” дельфин дахин гарч иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
Дөрвөн жилийн өмнө Скандинавын тэнгисээс Оросын техник хэрэгсэл биед нь бэхэлсэн цагаан дельфин гарч ирж "тагнуулч" хэмээн сэжиглэгдэж байсан бол тэрхүү дельфин дөрвөн жилийн дараа Шведийн эрэг хавьд дахин үзэгдсэн тухай Британийн “Guardian” сонин мэдээлэв. Анх түүнийг 2019 оны хавар Норвегийн хойд хэсгийн Финмарк мужаас олж илрүүлсэн бөгөөд түүнээс хойш хэсэг хугацаанд алга болж байгаад энэ сарын 28-ны өдөр Шведийн баруун өмнөд хэсэгт орших Хуннебостланд эргийн ойролцоо илэрсэн байна. Энэхүү дельфин дөрвөн жилийн өмнө хүзүүндээ оосортой олдож, түүнд норвегичүүд норвеги хэлний дельфин гэсэн утгатай “Hval” гэсэн нэрийг орос маягаар өөрчлөн “Hvaldimir” гэсэн нэр өгч оосроос нь салгаж тавьсан байна. Улмаар түүнийг хүний гарт хоригдож байсан газраасаа зугтсан, эсвэл тусгай сургуулиар бэлтгэгдсэн байх магадлалтай хэмээн тайлбарлаж байжээ. “OneWhale” байгууллагын далайн биологич Себастьян Странд "Валдимир яагаад ийм хурдтай нүүдэл хийж байгааг мэдэхгүй байна. Тэр ижил сүргээ хайсан, эсвэл ганцаардсан байх магадлалтай” гэжээ. Түүнийг 2019 оны 4 дүгээр сард анх харагдсанаас хойш ижил сүрэгтэйгээ огт тааралдаагүй гэж үзэж байна. Учир нь тус бүс нутагт дельфин амьдардаггүй ажээ. Ийм төрлийн дельфин нь 6 м хүртэл өсдөг бөгөөд 40-60 жил амьдардаг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.